АҮЭБЯ: Олон улсын уул уурхайн чуулга уулзалтын хүрээнд "Монголын өдөр" арга хэмжээг зохион байгууллаа
2024.10.29
142
 АҮЭБЯ: Олон улсын уул уурхайн чуулга уулзалтын хүрээнд "Монголын өдөр" арга хэмжээг зохион байгууллаа
Австрали улсын Сидней хотноо 2024 оны 10-р сарын 29-нээс 31-ний өдрүүдэд Олон улсын уул уурхайн чуулга уулзалт 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, МУУҮА хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтаар үзэсгэлэнгийн талбай гарган оролцож, Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.
May be an image of 3 people, lighting and text
Чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах зорилгоор "Монголын өдөр" арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит нар нээлтийн үг хэлж, Занаду Майнз ХХК, Аспайр Лимитед ХХК, Степ Голд ХХК, Азийн Батерэй Металс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
May be an image of 5 people and text
May be an image of 4 people and crowd
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.