Мэргэжлийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирлаар Б.Бямбадагва томилогдлоо
3 Өдрийн өмнө
109
 Мэргэжлийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирлаар Б.Бямбадагва томилогдлоо
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн хурал болж, уг хурлаар МНХ-ны анхны Гүйцэтгэх захирлаар Баяраагийн Бямбадагва томилогдлоо.
Б.Бямбадагва нь уул уурхайн салбарт 20 гаруй жил төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан туршлагатай, техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер юм.
Түүний хувьд уул уурхайн бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалт, салбарын засаглалын чиглэлээр мэргэшсэн бөгөөд салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.