Эрдэнэт үйлдвэр энэ долоо хоногт 162 вагон зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөжээ
8 Цагийн өмнө
136
Эрдэнэт үйлдвэр энэ долоо хоногт 162 вагон зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөжээ

Эрдэнэт үйлдвэр 11-р сарын эхний 15 хоногийн байдлаар 5505 тонн цэвэр зэс агуулсан 24405 тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийн горим, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт хэвийн, төлөвлөгөөт үзүүлэлтүүд давж биелсэн байна. Энэ долоо хоногт тус үйлдвэр 162 вагон зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөжээ.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан мөн зэсийн баяжмал болон молибдены арилжааг тогтмол зохион байгуулж байна.

Тодруулбал, өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн 520 тонн, 44%-с багагүй молибдены агуулгатай баяжмал арилжаалагдлаа. Арилжааны үр дүнд тонн тутмын үнэ 28,267.07 ам.доллараас 33,567.07 ам.долларт хүрч, 18.75%-иар өсөж хаагдсан бөгөөд дуудах үе нийт 23 минут үргэлжиллээ.

 

Эх сурвалж: МХБ 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.