Редакцын бодлого
- Mining.mn мэдээллийн вэб сайт нь мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.
- Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, олон нийтийн индэр байхыг зорино.
- Сэтгүүлчийн ёс зүйг эрхэмлэн сахиж, хэвлэн нийтлэхдээ Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмэр, үүрэг оролцоог өндөр байлгахыг хичээх болно.
- Уул уурхай, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ямагт дэмжин ажиллана.
- Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, хүн төвтэй уул уурхай, эдийн засгийн хөгжлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.
- Бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн шинэ арга техник, хэв маягийг нэвтрүүлэхэд чармайн ажиллана.