"Монголын Геологи, Хайгуул-2027" чуулга уулзалт ирэх оны 3 дугаар сарын 25-26-нд болно
18 дахь удаагийн "Монголын Геологи, Хайгуул 2027" чуулга уулзалт “Геологи, хайгуулаас эдийн засгийн өсөлт рүү” уриан дор 2027 оны 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулагдана. Геологичийн алхаар чулуу цохих анхны нээлтээс эхлээд уул уурхайн төсөл нийт хугацаандаа Монгол Улсын эдийн засагт тэрбум, тэрбум ам.долларын үр өгөөж өгдөгийг онцолно.