Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны өчигдөр болж, найман асуудлыг хэлэлцлээ. Үүнд, жонш болон алтны үндсэн, шороон ордуудад хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, тодотгол багтлаа.
|
№ |
Төслийн нэр |
Захиалагч |
Боловсруулагч |
|
1 |
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Бурхан дэлийн алтны үндсэн ордод 2012-2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тооцооны тайлан. |
Мандал ресурс ХХК |
Мандал ресурс ХХК |
|
2 |
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт орших Хашаатын сайр болон Жалга-2, Жалга-5 алтны шороон ордуудад 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцоо. |
Дрэйпэр Капитал Монголиа ХХК |
Металл эрэл хайгуул ХХК |
|
3 |
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан сумдын нутагт орших Улаан эрэг талбайн Жалга-13, Жалга-14 алтны шороон ордуудад 2026 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцоо. |
Дрэйпэр Капитал Монголиа ХХК |
Металл эрэл хайгуул ХХК |
|
4 |
Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших Баруун барга-Овоо хайлуур жоншны ордын 2, 3-р судлуудад 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тооцооны тайлан. |
Тун да шун майнинг ХХК |
Эм Эн Эн Си ХХК |
|
5 |
Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Хонгор-II хайлуур жоншны ордод 2024-2025 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
Си эм кингс ХХК |
Бурхаа очир инвейт ХХК |
|
6 |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших “Өндөр овоо хайлуур жоншны ордын 30-р хүдрийн биет”-д (хүдрийн биет-1, 2) 2025 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан. |
ХТД ХХК |
ХТД ХХК |
|
7 |
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт орших Шарга-Овоогийн алтны үндсэн ордод 2026 онд гүйцэтгэсэн нөөцийн тодотгол тайлан. |
Хатан цацал ХХК |
Хатан цацал ХХК |
|
8 |
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Сойртын алтны шороон ордод 2017 онд гүйцэтгэсэн нарийвчилсан (ХШ-01, 02, 05, 015, 4, 6, 7) хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцоо. |
Хризопраза ХХК |
Хризопраза ХХК |
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар