Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран Австралийн Сидней хотноо энэ сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт /IMARC/ арга хэмжээнд оролцож, өнөөдөр "Mongolia Day" өдөрлөгийг зохион байгуулахад бэлэн болоод байна.
Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон оролцогч талуудыг нэгтгэсэн уг арга хэмжээнд Монгол Улсаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан, Элчин сайд Д. Даваасүрэн, хатагтай Кэти Смит нар оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжууд, хууль эрх зүйн орчныг танилцуулахаас гадна томоохон төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслийн явцыг танилцуулах юм.