Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024 оны 10 дугаар сарын 25-нд/ 7 дахь удаагаа Новотел зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулагдана.
Хурлын үйл ажиллагаа 09.00-17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй шинэ технологиудыг танилцуулах, практикт нэвтэрсэн дэвшилтэт техник технологи, программ хангамжуудыг нутагшуулах, харилцан мэдлэг, туршлага солилцох, эрдэс боловсруулалтын салбарын чиг хандлагыг тодорхойлоход хурлын зорилго оршиж ирсэн.
Энэ удаагийн "Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хуралд уул уурхайн өндөр хөгжсөн Канад, Австрали, АНУ, БНХАУ тэргүүтэй орны судлаач, мэргэжилтнүүд оролцох бөгөөд урьдчилсан байдлаар дотоод, гадаадын нийт 250 гаруй төлөөлөл нэгэн дор чуулахаар байна.