"Баянхөндий" төсөл өрөмдлөгийн шинэ үр дүнгээ танилцууллаа
2024.10.22
157
"Баянхөндий" төсөл өрөмдлөгийн шинэ үр дүнгээ танилцууллаа

"Эрдэнэ Ресурс" болон ММС-ийн хамтран эзэмшдэг "Эрдэнэ Монгол" ХХК нь 2024 оны 3-р улиралд Баянхөндий ил уурхайн баруун болон хойд хэсэгт уурхайн нөөцийг тэлэх боломжийг судлах зорилгоор 950 метрийн 6 цооногийн алмазан өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Бүх цооногууд алтны хүдэржилттэй давхаргыг огтолж, энэхүү өргөтгөлийн өрөмдлөгийн үр дүнд алтны хүдэржилт бүхий давхаргуудыг илрүүлж, нөөц нэмэгдүүлэх болон ил уурхайн хил хязгаарыг тэлэх боломжтой гэж үзжээ. 

Төсөл хэрэгжүүлэгчид 2025 оны дунд үеэс алтны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж, Баянхөндий ордын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна. Энэхүү төсөл нь 2026 оны эхээс жилд дунджаар 85,000 унц алт үйлдвэрлэнэ. Баянхөндий төсөл нь Алтан нар, Хар морин дэл зэрэг эпитермаль алтны орд, Улаан болон Хар морь алтны хэтийн төлөв бүхий талбай, мөн Зуун мод молибден-зэсийн порфирийн ордуудыг багтаасан Хөндий Эрдсийн Дүүрэгт байрладаг. 

"Эрдэнэ Ресурс" нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт 10 гаруй жил хайгуул судалгаа хийж, ѳдгѳѳ Хѳндий эрдсийн дүүргийг нээн илрүүлсэн билээ. Хѳндий эрдсийн дүүрэг нь ѳндѳр агуулга бүхий алт, полиметаллын хэд хэдэн хэтийн тѳлѳвт талбайг багтаадагаас "Монголиан Майнинг Корпорэйшн"-тэй хамтран Баянхѳндий, Хар Морь ордуудыг агуулсан Хөндий Алтны төслийг ашиглалтын шатанд хүртэл хѳгжүүлэхээр зорьж байна. Түүнээс гадна, Баянхөндий төслөөс баруун хойд зүгт 20 км-т орших Алтан Нар алт-полиметаллын төслийг энэхүү түншлэлийн хүрээнд хөгжүүлэхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.