Citi алтны үнийн таамгаа нэмэгдүүлж, 2800 ам.долларт авчирлаа
2024.10.22
130
Citi алтны үнийн таамгаа нэмэгдүүлж, 2800 ам.долларт авчирлаа

Citi Research  компани алтны үнийн гурван сарын дунд хугацааны таамгаа өсгөж, 2700 ам.доллараас 2800 ам.долларт авчирлаа. Ирэх 6-12 сарын хугацаанд алтны үнэ 3000 ам.долларт хүрнэ гэж тэд төсөөлөв.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл цаашид улам дордож болзошгүй, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж, алтны худалдан авалт тэр хэрээр нэмэгдэнэ гэж Citi Research үзсэн байна. 

Даваа гарагт алтны үнэ дээд цэгтээ хүрч, 2750 ам.долларын босго давсан. Алтны үнэ энэ он гарсаар 30 хувиар өссөн байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.