"Энержи Ресурс" ХХК-ийн Геологийн баг 2024 онд нүүрс олборлолт, тэжээлийн чанарт 24 цаг хяналт тавин ажиллахын зэрэгцээ 22,000 тууш метр хайгуулын өрөмдлөгийн ажил явуулсан байна. Үр дүнд нь 8,338 ширхэг кернийн дээжлэлт, шинжилгээ хийн, Ухаа худаг ордын нөөц, структурийг нарийвчлан тооцоолжээ.