"Тэлмэн Ресурс" ХХК хоёр дахь цооногийн өрөмдлөгөө эхлүүллээ
2 Өдрийн өмнө
135
"Тэлмэн Ресурс" ХХК хоёр дахь цооногийн өрөмдлөгөө эхлүүллээ
"Тэлмэн Ресурс" ХХК (ASX:TMK) нь нүүрсний давхаргын метан хийн "ГУРВАНТЭС-XXXV" төсөл 2024 оны эхний цооног (LF-05) өрөмдлөгийг амжилттай өрөмдөж дуусгасан гэж мэдэгдлээ.
 
Хоёр дахь цооногийн өрөмдлөгөө (LF-06) 10-дугаар сарын 20-нд эхлүүлжээ.
 
Эхний цооног (LF-05) өрөмдлөгийг 480 метрийн гүнд гүйцэтгэж доторлогоо амжилттай суурилуулсан бөгөөд одоо эцсийн шатыг хүлээж байгаа аж. 
 
LF-05 нь урьдчилсан тооцоогоор 60 метр орчим цэвэр нүүрстэй огтлолцсон бөгөөд одоо байгаа гурван туршилтын олборлолтын цооногтой жигд хэмд байна. Хоёр дахь цооног одоогоор 12-1/4 инчийн дээд цооногийн хэсэгт өрөмдлөг хийж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.