Алтны үнэ дээш тэмүүлсээр байна. Унц нь 2700 ам.доллар болж, шинэ үнэ зах зээлд тогтоолоо. Бүх цаг үеийн дээд цэгт алтны үнэ ийнхүү хүрснээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг улам ихээр татах болов. Өгөөж нь дунд хугацаанд хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг давахаар байна.
Алтны үнэ энэ он гарсаар 30 хувиар өссөн байна. АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг үргэлжлүүлэн бууруулах хүлээлт, Ойрхи Дорнодын хурцадмал байдал алтны үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлж байгаа аж. Дэлхийн алтны зөвлөл алтны өгөөж цаашид ч нэмэгдэнэ гэсэн байр суурь илэрхийлж буй.
Энэ долоо хоногийн эхээр зохион байгуулагдсан Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбооны жил тутмын чуулганы төлөөгчид алтны үнэ ирэх 12 сарын хугацаанд үнэ улам бүр өсөж, унц нь 2941 ам.долларт хүрэх төлөвийг танилцуулсан юм.