Монгол Улсад орчин цагийн геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн хүндэтгэлийн баярын хурал өнөөдөр 12.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
"Эрдэм шинжилгээний хурал" өчигдөр зохион байгуулагдсан бол энэ сарын 20-нд Цэцээ гүний оргил руу Уулын алхалт, ирэх сарын 16-17-ны өдрүүдэд спортын нэгдсэн арга хэмжээгээр түүхт 85 жилийн ойн баярын хөтөлбөр үргэлжлэх юм.