Mining.mn сайт Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбоотой санамж бичиг байгууллаа
2023.10.17
535
Mining.mn сайт Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбоотой санамж бичиг байгууллаа
Mining.mn сайт Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Mining.mn сайтын эрхлэгч Б.Баяртогтох МҮГХ-ны ерөнхийлөгч М.Очирбат нар гарын үсэг зурлаа.

Монголын Үйлдвэрлэлийн Геологийн салбарын сүүлийн үеийн мэдээлэл, олон улсын чиг хандлага, сайн туршлага, тулгамдаж буй асуудал, геологичдын илрүүлсэн ордууд, өнөөгийн нөхцөл байдал,   салбарын бодлого, санал шүүмжийн талаар олон нийтэд нээлттэй мэдээллэх, хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаа талууд илэрхийллээ. 

Монголын Үйлдвэрлэлийн Геологийн холбоо нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө геологийн салбарын хамгийн том холбоо болон хөгжөөд байна. Нийт 30 гаруй үндсэн гишүүн, дэмжигч 70 гаруй гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.