БНХАУ-д экспортолсон барааны 62.4 хувийг нүүрс, 21 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.
БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 оны эхний 9 сарын байдлаар 61.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурсан байна.
2024 оны эхний 9 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлт: Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 355.2 ам.доллар, зэсийн баяжмалынүнэ тонн тутамд 160.8 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 6.2 ам.доллароор тус тус өсөж, нүүрсний үнэ тонн тутамд 23. 9 ам.доллароор буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.2 хувийг эзэлж байгаа бол импортын 72.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болонүндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.
Экспортын бүтэц, 2024 оны 09 дүгээр сарын байдлаар, дүнд эзлэх хувь,
2024 оны эхний 9 сарын байдлаар экспортын 45.6 хувь Гашуунсухайт, 19.5 хувь Замын-Үүд, 13.4 хувь Шивээхүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 78.5 хувийг эзэлж байна. Импортын 51.7 хувийг Замын-Үүд, 21.6 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 73.2 хувийг эзэлж байна.