Уурхайчдын урлагийн наадам болно
3 Өдрийн өмнө
81
Уурхайчдын урлагийн наадам болно

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд "Уурхайчдын урлагийн наадам" 2024 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Уул уурхай, эрдэс баялгийн салбарт ажиллаж буй авьяаслаг ажилтнуудыг нээн илрүүлэх "Miners Talent Show 2024"наадмын бүртгэл өнөөдрөөс эхэлж, ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Энэхүү наадмаар салбарын ажилчдын авьяасыг хөхиүлэн дэмжих, эв нэгдлийг бэхжүүлэхийг зорьж буй бөгөөд шалгарсан үзүүлбэрүүд 12-дугаар сард болох Miner’s Day хүлээн авалтын үеэр дахин тоглогдох юм.
 
Урлагийн наадамд дуу, хөгжмийн гоцлол, хамтлаг, бүжгийн үзүүлбэр зэрэг олон төрлийн үзүүлбэрээр оролцох боломжтой бөгөөд нийт уурхайчдаа МУУҮА-ийн зүгээс оролцохыг уриаллаа. 
 
May be a graphic of fire and text
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.