Эрдэнэт үйлдвэр 10 дугаар сар гарсаар +63000 м3 уулын цул гаргаж, +19000 м3 хөрс хуулж, баяжуулагчид + 28000 тонн хүдэр боловсруулсан байна. Энэ хугацаанд 22,46 хувийн агуулгатай 4554 тонн цэвэр зэс агуулсан, 20281 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ.
Сарын эхнээс 57 контейнер молибдены баяжмал экспортод гаргасан бөгөөд 356 вагон зэсийн баяжмал ачсан нь төлөвлөгөөнөөс 12 вагоноор илүү байна.