Хятадад экспортолсон барааны 61.7 хувийг нүүрс эзэлж байна
2023.10.16
346
Хятадад экспортолсон барааны 61.7 хувийг нүүрс эзэлж байна
БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн ээлжит тайланг танилцууллаа. Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний 9 сард 18.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар буюу 18.1 хувиар өссөн байна. Экспорт 11.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар, импорт 6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсжээ. 

Манай улс БНХАУ-тай 2023 оны эхний 9 сард 13.0 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.
393200559_712700310886849_9099275500721443522_n 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.