Ашигт малтмал, газрын тосны газрыг хоёр хувааж, хэрэгжүүлэгч агентлаг нэгээр нэмэгдэх үү...
2024.10.15
270
Ашигт малтмал, газрын тосны газрыг хоёр хувааж, хэрэгжүүлэгч агентлаг нэгээр нэмэгдэх үү...

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг 2016 оны 7 дугаар сард нэгтгэн одоогийн Ашигт малтмал,  газрын тосны газрыг байгуулж байсан. Тэгвэл хамтарсан Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийн хүрээнд дахин салгаж, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар болгон байгуулах хувилбар яригдаж эхэлсэн байна.

Энэ тохиолдолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч хоёр агентлаг бий болно гэсэн үг. Шинэ хувилбараар Ашигт малтмалын газрын даргаар одоогийн удирдлага Л.Баярмандал үргэлжлүүлэн хэвээр ажиллах бол Газрын тосны газрын даргын томилгоо шинээр хийгдэх хүлээлттэй байна. 

Ашигт малтмал, газрын тосны газар нь нийт зургаан газартай бөгөөд эдгээрийг чиг үүргээр нь дахин ангилж, дээрх хоёр хэрэгжүүлэгч агентлагт хуваарилахаар байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.