Хөрөнгө оруулалтын гэрээ нь хүлээгдэж буй "Бадрах Энержи" компанийн дэд захирлаар 2017-2022 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр томилогджээ.
Түүний хувьд УИХ-ын гишүүн болон Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар тус тус ажиллаж байсан.
Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор мэргэжил, боловсролтой. Ажлын гараагаа одоогийн Гадаад харилцааны яам /Гадаад хэргийн яам/-наас эхлүүлж байжээ.
Дорноговь аймаг дахь Зөөвч-Овоо ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж буй "Бадрах Энержи" компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг.
"Бадрах Энержи" ХХК-ийн дэд захирлаар дипломатич Г.Батжаргал ажиллаж байсан юм.