Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэлийн "Уул уурхайн долоо хоног" арга хэмжээнд танилцуулсан "Эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага" илтгэлээс хүргэж байна.
Металлургийн нүүрсний олон улсын экспортын /нийлүүлэгч/ худалдаанд Австрали, ОХУ, Канад, АНУ, Монгол тэргүүлэх байр суурь эзэлж, ТОП 5 дотор багтаж байгаа бол импортын ТОП 5-ийг БНЭУ, БНХАУ, БНСУ, Япон, Европын холбоо бүрдүүлж байна.