"Mongolia Mining 2024" олон улсын уул уурхайн үзэсгэлэн гуравдахь дахь өдрөө Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. 13 дахь удаагийн уул уурхай, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнд нийт 20 гаруй орны 250 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Үзэсгэлэн нийт 3 өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр ийнхүү үргэлжлээд өндөрлөх юм.
Монголын уул уурхайн салбарын бизнесийн хамтын ажиллагааны чухал талбар болсон "Mongolia Mining 2024" үзэсгэлэнд эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, инженерүүд, уурхайчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид тал бүрээсээ цугладаг.
Энэ өдөр үзэсгэлэнгийн сургалтын танхимд Ашигт малтмалын ордын усны нөөцийн хэрэглээ, Хиймэл оюун ухааныг ашигт малтмалын эрэл, хайгуулд ашиглах нь зэрэг сэдэвт илтгэл, судалгааны бүтээлийг хэлэлцүүлэхээр байна. Тус үзэсгэлэн хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй ба та хүрэлцэн ирж салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ дэвшилтэт техник технологитой танилцан, салбарын мэргэжилтнүүдийн тавих илтгэл, хэлэлцүүлгийг хүлээн авах боломжтой.