Рио Тинто групп $6.7 тэрбумаар Arcadium Lithium-ийг худалдан авахаар тохиролцлоо
2024.10.09
118
Рио Тинто групп $6.7 тэрбумаар Arcadium Lithium-ийг худалдан авахаар тохиролцлоо

“Рио Тинто” групп томоохон дүнтэй худалдан авалт хийж байгаагаа олон улсад зарлалаа. Тодруулбал, тус групп лити олборлогч Arcadium Lithium-ийг бэлэн мөнгөөр буюу 6.7 тэрбум ам.доллараар худалдан авна гэж мэдэгдлээ. Нэгж хувьцааг нь 5.85 ам.доллараар үнэлж, худалдан авахаар энэхүү хэлцэл хийгджээ. Энэ алхам нь "Рио Тинто"-г дэлхийн нөлөө бүхий лити олборлогч болгох юм.

Цэнэг хураагуурын нэн чухал түүхий эд литийн томоохон олборлогч болох зорилтоо тус компани ахиулж, уг зах зээлд томоохон тоглогч болох түвшинд байр сууриа улам бэхжүүллээ. "Рио Тинто"-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Лити олборлогч “Arcadium Lithium”-ийг худалдан авсан нь группын хувьд урт хугацааны зорилтдоо хүрэх маш чухал алхам. Манай эгнээнд литийн бизнес нэмэгдэж, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдүүдийг нийлүүлэхээр болж байна” хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.