Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр Канадын геологийн албаны захирал хатагтай Маркиз Женевиенийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр тал геологийн алба хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Канад Улсын Засгийн газрын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 онд геологийн региональ судалгааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцож гарын үсэг зурлаа.
Хоёр улсын геологийн албад хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар Гидрогеологи болон усны хангамжийн хамгаалалт, Газрын гүний дулааны нөөц боломж, Гамшгийн чиглэлийн геологийн судалгаа /үер, газар хөдлөл/, Геоэкологийн судалгаа, Хүний нөөцийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх урт, дунд, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, геологчидыг хамруулахчиглэлээр хамтран ажиллахаар боллоо.