"Mongolia Mining 2024"олон улсын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ
2024.10.09
109
"Mongolia Mining 2024"олон улсын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ

"Mongolia Mining 2024" олон улсын уул уурхайн үзэсгэлэн хоёр дахь өдрөө Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. 13 дахь удаагийн уул уурхай, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнд нийт 20 гаруй орны 250 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Үзэсгэлэн маргааш үргэлжлэх бөгөөд нийт 3 өдрийн турш зохион байгуулагдах юм. 

Монголын уул уурхайн салбарын бизнесийн хамтын ажиллагааны чухал талбар болсон "Mongolia Mining 2024" үзэсгэлэнд эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, инженерүүд, уурхайчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид тал бүрээсээ цугладаг. Энэ өдөр үзэсгэлэнгийн сургалтын танхимд Тэсэлгээний салбарын хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, Далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, Өрөмдлөгийн ажил үйлчилгээний бүтээмж, ТЭЗҮ боловсруулах хүлээн авах журам зэрэг илтгэл, хэлэлцүүлэг өрнөх юм. 

May be an image of 4 people, crowd and text

May be an image of shoes and text

May be an image of 5 people and text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.