"Тэлмэн Ресурс" ХХК (ASX:TMK) нь нүүрсний давхаргын метан хийн "ГУРВАНТЭС-XXXV" төслийн туршилт судалгааны хөтөлбөрийн өрөмдлөгийн ажил эхлүүлснээ зарлалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд 2023 онд гүйцэтгэсэн туршилт судалгааны гурван цооногийг дахин гурав хүртэлх цооногоор өргөжүүлж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байна.