Ажлын байраар хангах 5 сарын засварчин бэлтгэх ээлжит хөтөлбөр эхэллээ
2024.10.08
145
Ажлын байраар хангах 5 сарын засварчин бэлтгэх ээлжит хөтөлбөр эхэллээ
Хүнд даацын авто машин, механизмын засвар үйлчилгээний засварчин бэлтгэх ээлжит хөтөлбөр зарлагдлаа
Монгол дахь Катерпилларын албан ёсны дилер "Барловорлд Монголиа" ХХК-ний уурхайн технологийн зориулалттай хүнд даацын авто машин, механизмын засвар үйлчилгээний засварчин бэлтгэх ээлжит хөтөлбөр эхлэх гэж байна. Техникийн сургалтад нийт 5 сар суралцаж төгсөөд "Барловорлд Монголиа" ХХК-д ажиллах сонирхолтой залуусыг бүртгэж эхэллээ.
 
Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн ирээдүйн инженер техникийн ажилчдын нөөцийг бүрдүүлэх зорилгоор элсэгчдийн 40 хүртэлх хувийг техникийн мэргэжил эзэмшсэн болон төгсөх курсийн эмэгтэй оюутнаас бүрдүүлнэ. Тус сургалт 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн эрчимжүүлсэн онол, дадлага хосолсон эрчимжүүлсэн хөтөлбөрөөр хичээллэх ба доорх шаардлага хангасан хүмүүсийг сонгон шалгаруулна.
 
Тавигдах шаардлага:
Монгол улсын иргэн байх, 2025 оны 03 дугаар сарын 01-нээр 18 нас хүрсэн байх,
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн политехник коллеж, дээд боловсрол, МСҮТ сургалтын байгууллагад суралцан техникийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсвэл Уул уурхайн хүнд машин механизм болон ХАА-н тоног төхөөрөмж, автомашины засварчны хөтөлбөрийг 2025 оны 01 дүгээр сард төгсөх оюутан байж болно,
Техникийн мэргэжлийн шаталсан сургалтаар сурч мэргэжил эзэмшиж төгссөн эсвэл 2025 оны 01 дүгээр сард төгсөх оюутан бол давуу тал болно,
2024-2025 оны хичээлийн жилд бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх,
Мэргэжлийн англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх,
Техникийн ажлын зурагтай ажиллах, хэмжих шалгах гар багаж ашиглах чадвар, мэдлэгтэй байх,
Ажлын ачаалал даах, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх,
Техникийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгтэй байх,
Хугацаат цэргийн алба хаасан бол давуу тал болно
 
Хөтөлбөрийн онцлог:
Хөтөлбөрт хамрагдах хугацаанд Сургалтын гэрээ байгуулах ба цалинтай дадлага хийнэ,
ХАБЭА-н нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, гутал, хувцсаар хангана
Өдрийн хоол, унаагаар хангана,
Амжилттай төгсөгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулна.
 
Сонгон шалгаруулалтын үйл явц:
Анкетын сонгон шалгаруулалт
Эзэмшсэн/сонгосон мэргэжлийн чиглэлээр эссэ (500 үгт багтаана),
Техникийн болон мэдээллийн технологийн мэдлэгийг тестээр үнэлгээ хийнэ.
Англи хэлний ерөнхий мэдлэгийн шалгалт
Ярилцлагын сонгон шалгаруулалт
Хэрэв та тус сургалтыг сонирхвол “Барловорлд Монголиа” ХХК-ийн өөрийн байран дээр ирж анкет бөглөх буюу энэхүү холбоосоор анкетаа ирүүлнэ үү.
 
Анкет хүлээн авах хугацаа:
2024 оны 10 дугаар сарын 11-ний 16:00 цаг хүртэл.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.