Гаалийн ерөнхий газраас чулуун нүүрсний экспортыг явцыг мэдээллээ. Он гарснаас /2024.01.01-09.29/ хойш чулуун нүүрсний экспорт 59.2 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.9 хувиар өссөн байна.
Манай улс энэ онд нийт 78 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны хувьд нүүрсний экспорт 70 сая болж, түүхэн дээд түвшинд хүрсэн билээ.