Стратегийн орд-6: Нүүрст хотгор
Стратегийн орд-6: Нүүрст хотгор

Стратегийн 39 ордыг цувралаар бид танилцуулж байна. Зургаа дахь нь Нүүрст хотгор. Тус орд нь Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших бөгөөд ил уурхайн нөөц нь 109 сая тонн гэж тогтоогдсон.

Нүүрст хотгорын уурхайн нийт хувьцааны 51 хувийг БНСУ-ын төрийн мэдлийн "Korea coal корпораци 2010 онд худалдан авсан бөгөөд 2011 онд уурхайг нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Мөн 2012 онд Монгол, Канадын хөрөнгө оруулалттай "Mongolia Minerals" компани Хотгорын нүүрсний орд газарт лиценз бүхий орд худалдан авч, олборлолтын эрхтэй болсон. 

Ашигт малтмал, газрын тосны газрын өгч буй мэдээллээр, Нүүрст хотгорын 9 талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнд, Эм Си Жи Ти, Хотгор, Тефис майнинг, Хотгоршанага тэргүүтэй компани бүртгэгджээ.

Тухайлбал, "Хотгор" ХХК нь Нүүрс хотгорын ордын талбайд MV-001441, MV-014442, MV-020853 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлтэй залгаа орших ордуудыг эзэмшиж олборлолт явуулж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.