MINING WEEK: Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг орчныг хэлэлцэнэ
2024.10.01
191
MINING WEEK: Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг орчныг хэлэлцэнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулж буй "Mining Week & MinePro 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт 2024 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж уулын бэлд зохион байгуулагдах гэж байна.
 
Гурав дахь удаагийн "Уул уурхайн долоо" арга хэмжээний эхний өдрийн нэгдсэн хуралдаан "Салбар хоорондын уялдаа холбоо, ирээдүйн чиг хандлага" сэдвээр эхлэх юм.
 
Тус хуралдааны тэргүүн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого" сэдвээр хэлэлцүүлэх бол удаах илтгэлийг Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл "Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлага" сэдвээр үргэлжлүүлнэ. 
 
"Уул уурхайн долоо хоног"-ийн эхний өдөр Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, түүнийг дэмжих төрийн бодлогыг УИХ-ын гишүүн, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайд Т.Доржханд танилцуулах бол УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин сэдвээр ээлжит илтгэлийг сонордуулахаар байна. 
 
Чуулга уулзалтын эхний хэлэлцүүлэг "Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр зохион байгуулагдах бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайд нар тус хэлэлцүүлэгт панелистаар оролцох юм. 
 
Мэдээллийн уурхай Mining.mn сайт "Уул уурхайн долоо хоног" арга хэмжээний медиа түншээр ажиллаж байна. 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.