Стратегийн орд-2: Өвдөгхудагийн нүүрсний орд
Стратегийн орд-2: Өвдөгхудагийн нүүрсний орд

Стратегийн 39 ордыг цувралаар бид танилцуулж байна. Хоёр дахь нь Өвдөгхудагийн нүүрсний орд. Тус орд нь Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутагт орших бөгөөд улсын хөрөнгөөр хайгуул хийгджээ.

Хайгуулын судалгааны эхний үр дүнгээр 169.2 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоогдсон бөгөөд хожим буюу 2011 онд нөөцийн тодотгол дахин хийгдэж, дээрх нөөцийг нэмэгдүүлснээр 321.9 сая тонн нөөц шинээр тогтоогджээ.

Тус ордын лицензийг "Талын шигтгээ" ХХК эзэмшиж, ашиглаж ирсэн. Өвдөгхудагийн нүүрс хамгийн сайн буюу шингэрүүлэх зэрэглэл нь 90 орчим хувьтай гарсан, цаашид нарийвчлан судлах замаар ордын үнэлгээг өсгөх боломжтой аж.

"Талын шигтгээ" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд 2009 онд үүсгэн байгуулагдсан. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.