Стратегийн 39 ордыг цувралаар бид танилцуулж байна. Эхнийх нь Улаан-Овоогийн нүүрсний орд. Тус орд нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт байдаг. Нийслэлээс 430 км зайтай. Хамгийн ойрхон төмөр замын өртөө 120 орчим км.
Улаан-Овоогийн нүүрсний ордод улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бөгөөд Зөвлөлтийн геологичид 208 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон. Ордын бодит нөөц нь 175.74 сая тонн. Эзэмшигч нь Канадын хөрөнгө оруулалт бүхий "Юү Жи Эл интерпрайзис" компани бүртгэгдсэн байна.
Улаан-Овоогийн төслийг хөгжүүлэгч нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Професи коал" компани. Тус компанийн хувьд Зэлтэрийн боомтоор дамжуулан Зүүн өмнөд Азийн бүс нутагт нүүрсээ борлуулах боломжийг 2011 оны үеэс судалж байсан.