Зэсийн үнэ 10 мянган ам.доллар давлаа
2024.09.27
137
Зэсийн үнэ 10 мянган ам.доллар давлаа

БНХАУ үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжих шинэ арга хэмжээний нөлөөгөөр зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллараас давлаа. "Bank of America"-ийн шинжээчид есдүгээр сарын эхээр 2025 он гэхэд зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллараас дээш өснө гэж таамаглаж байсан. Тус банкны зүгээс өндөр эрэлт, нийлүүлэлт хязгаарлагдмал, эрчим хүчний шилжилтийн төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс шалтгаалж зэсийн үнэ өндөр хэвээр байна гэж үзсэн. 

АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ бууруулсан шийдвэр ч зэсийн үнийн өсөлтийг дэмжсэн байна. "Bank of America"-ийн шинжээчид "2025 он хүртэл зэсийн талаарх бүтээлч төсөөллөө хадгална" хэмээн онцолжээ. 

copper 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.