Алтны үнэ 2650 ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрэв
2024.09.24
166
Алтны үнэ 2650 ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрэв

Алтны үнэ бүх цаг үеийн дээд ханшаа дахин шинэчилж, 2650 ам.долларт хүрлээ.  Энэ оны турш шинэчлэгдсээр байсан алтны үнэ ийнхүү урьд хожид байгаагүй өндөр өсөлт үзүүлэв. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүг бууруулсан нь алтны үнийн өсөлтийг ийнхүү богино хугацаанд дэмжсэн байна.  2024 оны турш өсөлт үзүүлж буй алт зах зээлд байр сууриа улам бэхжүүлсээр байна.

Эргэн сануулахад, алтны үнэ энэ оны гуравдугаар сарын 20-нд 2200 ам.доллар давсан. Үүнээс хойш өсөлтийн буухиа тасраагүй. 2023 онд алтны үнэ мөн л өсөлттэй байж, 16 орчим хувиар өссөн төдийгүй энэ онд ч эрчээ алдахгүй, түүхэн ханшаар үргэлжилж байна. Алтны ханш сүүлийн арван жилд жилд дунджаар 8.4 хувиар өсөлттэй байж ирлээ.

Дэлхийн нэр хүнд бүхий зарим санхүүгийн байгууллага, шинжээчид дор бүрнээ алтны үнийн төсөөллөө өнөө шинэчилж, ахиулж байна. “Goldman Sachs” алтны үнийг 2700 ам.доллар болгон нэмэгдүүлсэн бол Citigroup 3000 ам.доллар давна гэсэн өөдрөг төсөөлөл танилцуулсан.  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.