Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Jade Gas компани нь Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул идэвхтэй хийж буй. Тус компанийн зүгээс Өмнөговь аймгийн нутаг дахь "Улаан нуур"-ын талбайд үйлдвэрлэлд шилжих боломж бүхий цооногийн хөтөлбөр эхлүүлснээ олон нийтэд зарлаад байна. Уг мэдээллийн дараагаар Jad Gas компанийн хувьцаа 12 хувийн өсөлт үзүүлсэн юм.
"Улаан нуур" талбайд 1 км орчим урттай эхний дөрвөн цооногийн өрөмдлөгийг эхлүүлж, энэ оны эцэс гэхэд өрөмдлөгийг дуусгах, улмаар ашиглалт руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа Jade Gas тодотгожээ.
Jade Gas компани нь метан хийн чиглэлээр 26 жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд Австралийн хөрөнгө оруулалттай компани юм.