"Оюу Толгой" боловсролд 150 сая ам.доллар зарцуулжээ
2023.10.06
339
"Оюу Толгой" боловсролд 150 сая ам.доллар зарцуулжээ
Сүүлийн 13 жилийн хугацаанд тус компани дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, мөн Олон улсын тэтгэлэгт, Залуучуудын хөгжлийг дэмжих, Дадлагажигч оюутны зэрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, гэр бүл, удирдах ажилтан, ажилтныг өчигдөр шалгаруулсан. Энэ үеэр “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар "Оюу Толгой" компани шалгарсан юм.

Сүүлийн 13 жилийн хугацаанд тус компани дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, мөн Олон улсын тэтгэлэгт, Залуучуудын хөгжлийг дэмжих, Дадлагажигч оюутны зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 44 оюутан Оюу толгойн олон улсын тэтгэлэгт хамрагдаж, Австрали, Канад, АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад уул уурхай, инженерчлэл, мэдээллийн технологи, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. 

“Оюу толгой” компанийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж, Монголын шилдэг их, дээд сургуулиудад уул уурхай, инженер болон бусад мэргэжлээр бакалаврын зэрэг 376 оюутан хамгаалжээ.

“Оюу Толгой” компанийн онцлох төслүүдийн нэг нь “Гэрэлт төсөл” юм. Өдгөө дөрөв дэх жилдээ гэр хорооллын 33 мянган өсвөр үеийн сурагчид, эцэг эх, багш нарын сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжихэд, чиглэн хэрэгжүүлж байна.

"Оюу Толгой" компани 2010 оноос  хойш боловсролын салбарт 150 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.