Эрдэс баялгийн салбарт оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг бий болгох, хариуцлагатай уул уурхайг эрчимжүүлэхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци гурвалсан гэрээ /2024.09.16/ байгууллаа.
Санамж бичигт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, орон нутгийн иргэд болон олон нийтэд салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч ажиллах юм. Санамж бичиг нь хариуцлагатай уул уурхайн хөгжил, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр чухал алхам болж байна.