Уул уурхайн олборлолт өмнөх оноос 14.8 хувиар өсжээ
2024.09.16
138
Уул уурхайн олборлолт өмнөх оноос 14.8 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хороо оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тайлант хугацаанд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 2.0 (14.8%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 90.0(7.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 8 сарынурьдчилсан гүйцэтгэлээр 15.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 (14.8%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.0 (37.6%) их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 51.6 (30.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийнсалбартзэсийн баяжмал, металл агуулгаараа, мөнгөний баяжмал, хүрэн нүүрс,баяжуулсан нүүрс, хайлуур жоншны баяжмал, төмрийн хүдэр, чулуун нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.0-57.9 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос 12.8-14.5 хувиар буурчээ. 

 

statistik_2408 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.