Элчин сайд Игавахара Масару: Оюу толгойн уурхайд анх удаа зочиллоо
2024.09.09
128
Элчин сайд Игавахара Масару: Оюу толгойн уурхайд анх удаа зочиллоо
"Ил болон гүний уурхай, зэсийн баяжуулах үйлдвэрүүдэд зочилж, тэнд ажиллаж буй мянга мянган ажилтнуудын амьдралын нэгээхэн хэсэгтэй танилцах боломж гарсан юм..."

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масару Оюу толгойн гүний уурхайтай өнгөрсөн 7 хоногт танилцсан юм. Тэрээр "Оюу толгойн уурхайд анх удаа зочиллоо. Ил болон гүний уурхай, зэсийн баяжуулах үйлдвэрүүдэд зочилж, тэнд ажиллаж буй мянга мянган ажилтнуудын амьдралын нэгээхэн хэсэгтэй танилцах боломж гарсан юм. Мөн интоорын модны суулгац тарих завшаан тохиолоо. Оюу толгойн уурхай энэ мод шиг өөдлөн дэлгэрч, Монголын уул уурхайн салбарыг үргэлжлүүлэн манлайлна гэдэгт гүнээ итгэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

japan 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.