"Тавантолгой төмөр зам" ХХК он гарснаас хойш 2.6 сая тонн ачаа тээвэрлэжээ
2024.09.05
108
"Тавантолгой төмөр зам" ХХК он гарснаас хойш 2.6 сая тонн ачаа тээвэрлэжээ
“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар 398,944 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 174,7 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 224,2 мянган тонн ачааг тус тус тээвэрлэжээ. 2024 оны 08 дугаар сард тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 297,781.4 тонн, сайжруулсан түлшний түүхий эд 68,296.61 тонн, нефтийн бүтээгдэхүүн 7,832.85 тонн, бусад төрлийн ачаа 24,306.53 тонн байна. Тус компани 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд наймдугаар байдлаар өссөн дүнгээр нийт 2,632,346 тонн ачааг тээвэрлээд байна.
 
tavantolgoj_tt
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.