"Эрдэнэс Монгол" нэгдлийн хэмжээнд анхаарал татаж буй үйлдвэрлэл, технологийн паркууд зургаан байршилд баригдах юм. Үүний нэг нь Дархан үйлдвэр технологийн парк. Тус паркийн хүрээнд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн төслийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компаниас онцоллоо.
Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн төсөл нь нэлээд эртнээс яригдаж эхэлсэн бөгөөд 1993-1995 онд ашиглалтад оруулахаар анхлан төлөвлөж байжээ. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нь 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.