Монгол Улс 2007-2023 онд нийт 404 сая тонн нүүрс экспортолж, 37.5 тэрбум ам.долларын орлого олсон байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Их мөнгө шүү. Энэ салбарыг дараагийн шатанд гаргах, хөгжил дэвшил рүү чиглүүлэх нь гол асуудал болж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Манай улс энэ оны наймдугаар сарын 23-ны байдлаар 53 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээтэй байна. Энэ оны хувьд нийт 75 сая тонн нүүрс борлуулна гэсэн шинэчилсэн төлөвлөгөөг Сангийн яам урьдчилсан байдлаар гаргаад байгаа юм.