ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн төлбөрийг хүүгийн хамт ЭТТ өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
2024.08.26
109
ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн төлбөрийг хүүгийн хамт ЭТТ өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дотоодын зах зээлд 3 жилийн хугацаатай гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн үндсэн төлбөр 164.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр болох 8.2 тэрбум төгрөгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа. ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн арилжааг 2021 оны 08 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж 258 иргэн, 5 аж ахуйн нэгж оролцож нийт 263 хөрөнгө оруулагчдаас төгрөгийн бондоор 164.47 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.
 
Дотоодын зах зээлд нээлттэй арилжсан 1,644,711 ширхэг төгрөгийн бондыг дахин санхүүжилт хийхгүйгээр компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд төлж барагдууллаа.
 
ett_bon 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.