"Монголросцветмет" ТӨҮГ-ын даргаар УИX-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан, Монгол Ардын намын бүлгийн дарга асан Д.Тогтоxсүрэнг томилжээ. "Монголросцветмет" ТӨҮГ нь 1973 оноос 2016 он хүртэл Үйлдвэрийн газрын Дүрмийн сангийн 51% Монгол Улсын, 49% нь ОХУ-ын өмчлөлд байсан бөгөөд 2016 оноос Монгол Улсын 100% төрийн өмчийн эзэмшилд шилжсэн бөгөөд 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна.
"Монголросцветмет" ТӨҮГ нь Хайлуур жоншны хүдэр олборлолт, баяжуулалт, Төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт, Алт олборлолт, баяжуулалт, Хайрга, дайрга, элс үйлдвэрлэл, Геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулан, жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угааж нийт 1550 гаруй хүнийг ажлын байраар тогтмол ханган ажиллаж байна.