Эрдэнэс Монгол нэгдэл эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав
2024.08.26
211
Эрдэнэс Монгол нэгдэл эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Нэгдлийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газруудын хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100%, баяжмал үйлдвэрлэл 106%, хөрс хуулалт 88%-тай байна.
 
Санхүүгийн үзүүлэлтийн хувьд, 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 9.0 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 140%-тай биелүүлсэн байна. 2024 оны эхний хагас жилийн байдлаар улсад 2.6 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байна.
 
Өвөлжилтийн бэлтгэл байдлын хувьд, нэгдлийн олборлолт, үйлдвэрлэл, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, үйлдвэрийн газрууд нь 6 чиглэлээр 810 ажил төлөвлөснөөс дундаж гүйцэтгэл 44.1%-тай байна.
 
Төвийн бүсийн эрчим хүч, дулааны системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн даалгаврын дагуу “Багануур” ХК болон “Шивээ Овоо” ХК-ийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай нийт 29 тэрбум төгрөгийг толгой компанийн зүгээс шийдвэрлэж ажиллалаа.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.