Эрдэнэс Монгол нэгдлийн оны эхний хагас жилийн үр дүнг хэлэлцэж байна
2024.08.24
296
Эрдэнэс Монгол нэгдлийн оны эхний хагас жилийн үр дүнг хэлэлцэж байна
2024 оны эхний хагас жилд "Эрдэнэс Монгол" нэгдэл 3.8 их наядын ашигтай ажиллаж, 2.5 их наядын татвар төлсөн байна.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн үйл ажиллагааны 2024 оны эхний хагас жилийн хэрэгжилт, үр дүн, өвөлжилтийн бэлтгэл байдал зөвлөгөөн Багануур хувьцаат компанийн байранд өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал, "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар оролцож, компаниудын хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж байна. 

Зөвлөгөөнд Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур ХК, Шивээ овоо ХК, Хөтөл цемент шохой, Тавантолгой түлш, Эрдэнэс Оюу толгой тэргүүтэй "Эрдэнэс Монгол" нэгдлийн компаниуд мэдээллээ танилцуулах юм. 

Эрдэнэс Монгол нэгдэл нь Зэс, металлын групп, Түлш, эрчим хүчний групп, Дэд бүтэц, логистикийн групп дор охин болон хараат компаниуд нь үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Үндэсний баялгийн санд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээхэд "Эрдэнэс Монгол" нэгдэл чухал үүрэг гүйцэтгэх юм. 

erdenes_mongol_24 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.