“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
2024.08.23
217
“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 20 багц буюу 128 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.

Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 50.2 ам.доллароос эхлэн дуудаж, 52.8 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 33 удаагийн арилжааг амжилттай зохион байгууллаа. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.