Сангийн яам: Энэ онд 75 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн
2024.08.23
251
Сангийн яам: Энэ онд 75 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб санаачлан Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголын банкны холбоотой хамтран "Төсөв, төсвийн тодотгол" сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ өнөөдөр зохион байгууллаа.

Цаг үеийн халуун сэдэв болж буй төсөв тойрсон асуудал олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй. Учир нь 2024 оны төсөвт тодотгол хийх замаар төсвийн зардлыг 3 их наядаар нэмэгдүүлэхээр болсон нь шүүмжлэл дагуулж эхэлсэн.

Сангийн яамны зүгээс энэ онд нийт 75 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн төдийгүй уул уурхайгаас төвлөрөх орлогыг оны эцэс гэхэд 3 их наяд төгрөгөөр өсөх тооцоог хийсэн байна.

Наймдугаар сарын 23-ны байдлаар манай улс нийт 53 сая тонн нүүрс экспортолжээ. 2024 оны төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонн гэж Сангийн яам тооцоолж байсан бол энэ тодотголд уг хэмжээг 15 сая тонноор нэмэгдүүлжээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.