АҮЭБ-ийн сайд Ц.Туваан China Rall Way Resources групп, Шинь Шинь ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2024.08.22
126
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан China Rall Way Resources групп, Шинь Шинь ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2023 оны байдлаар 723.6 мян.тонн олборлолт, 728.8 мян.тонн баяжуулалт, 73.92 мян.тонн экспорт хийж, орон нутгийн төсөвт 58.7 тэрбум төгрөг бүхий татварыг төвлөрүүлсэн үзүүлэлттэй байгаа талаар танилцууллаа.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "China Rall Way Resources" групп, "Шинь Шинь" ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тус компани нь Дорнод аймгийн Дашбалбар сумын Улааны холимог металлын орд газарт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг. "Шинь шинь" ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төслийн анхны хөрөнгө оруулалт 144 тэрбум төгрөг байсан бол одоогийн байдлаар 347 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.
 
Далд уурхайн аргаар хүдэр олборлон баяжуулж хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэн БНХАУ-руу экспортлон гаргаж байгааг онцлоод, 2023 оны байдлаар 723.6 мян.тонн олборлолт, 728.8 мян.тонн баяжуулалт, 73.92 мян.тонн экспорт хийж, орон нутгийн төсөвт 58.7 тэрбум төгрөг бүхий татварыг төвлөрүүлсэн үзүүлэлттэй байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчноо хамгаалах бодлого баримталж, орон нутгийн захиргаа, иргэдтэй хамтарч ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлэв.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.